Хүүхдийн өрөөг тохижуулах санаанууд

Хүүхдийн өрөөг тохижуулах санаанууд

 

Бяцхан үрсийн маань тоглож, өсөж, суралцах орчин нь сэтгэл зүй, эцэг эх хоорондын харилцаа, хүүхдийн бие даах чадварт маш чухал ач холбогдол үзүүлдэг. Хүүхдийн өндөрт тохирсон эцэг эхийн оролцоогүй тоглож, хувцаслах, унтаж, амрах, унших нөхцөлийг энгийнээр бүрдүүлэх нь чухал бөгөөд тавилгын материал эд хошил бүр хүүхдийн бие махбодод нөлөөлж байдаг. Тиймээс чанартай хавтан, модон эдлэлийг сонгохыг илүүд үзэх хэрэгтэй.

Бага насны хүүхдийн хувьд гүйж харайх зай их байх тусмаа чөлөөт сэтгэлгээ нь хөгжиж байдаг давуу талтай. Тиймээс энэ насны хүүхдэдээ аль болох сул талбай их гаргаж, open-ended тоглоом сонгохыг зөвлөж байна.

Өсвөр насны хүүхдийн сонирхол, хоббиг нь хүндэтгэн үзэхийг зөвлөе. Blackpink, BTS-н зургаар өрөөгөө гоёх, хөгжим тоглох дуртай бол хөгжмийн хэрэгсэл, зургаар, зураг зурах дуртай бол зургийн хэрэгслийн хөлийг нь цонхтой ойролцоо тавьж тухтай орчинг нь бүрдүүлээрэй.