ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА СОНГОХОД АНХААРАХ 5 ЧУХАЛ ЗҮЙЛ

 

1. МАТЕРИАЛЫН ЧАНАР

Чанар муутай хямд тавилга нь хүний биед хортойгоос гадна, хэрэглээ даах чадвар муугаас хурдан хугацаанд муудаж, хөөж хэлбэрээ алдах, өнгө өөрчлөгдөх гэх мэт олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг. Гэр ахуйн тавилгыг хийх стандартын шаардлага хангаагүй хавтангаар хийвэл тэрхүү хавтан нь өөрөөсөө формалегид хэмээх хорт бодис ялгаруулж энэ нь их хэмжээгээр ууршвал нүд, хамар хоолой хорсгодог бөгөөд цаашлаад амьсгалын замын өвчин, харшил үүсгэх аюултай байдаг байна.

 

2. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ХИЙЛГЭХ

Гал тогоо нь бидний амьдралын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч чухал орон зай билээ. Энэхүү өрөөнд төлөвлөлтийн ажил хамгийн чухал ба зөв менежмент, систем дараалалтайгаар удаан хугацаанд хэргэлсэн ч хуучрахгүй загвар дизайн, зөв зохион байгуулалтыг гаргахын тулд мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.

 

З. ХАВТАН

Гадаадын ихэнх улс орнууд тавилга үйлдвэрлэлдээ аль болох хүний эрүүл мэнд, байгаль экологид хоргүй хавтанг сонгож үйлдвэрлэл явуулдаг болсон байна. Тиймээс та бүхэн тавилга худалдаж авахдаа гэр бүлийн экологид мэнд, байгаль, экологид хоргүй чанарыг нь харгалзан үзэж, ЕО, Е1 хавтангийн стандарт хангасан тавилгууд сонгохыг зөвлөе.

4. ТОНОГЛОЛ

Таны гал тогоог амь оруулах хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол тоноглол юм. Тавилгыг хурдан, найдвартай, ашиглахад хялбар байдлаар угсрах тохируулахад сайн тоног чухал үүрэг гүйцэтгэдэг  ба урт настай, уран хийцтэй тавилгын амин сүнс болсон чанартай тоноглолуудыг сонгох нь үр дүнтэй хөрөнгө

 

 

5. ЦОГЦ БАЙДАЛ

Гал тогоогоо гэрийнхээ хэв маяг, өнгөнд тохируулж хийхээс гадна, зөв зохион байгуулалт, гоёмсог дизайн, чанартай материал, чадварлаг хийцлэл, угсралт суурилуулалт, баталгаат хугацаа гэх мэт зүйлсийг цогцоор нь бүтээж чадах байгууллагыг сонгон тавилгаа даатгаарай.  оруулалт болдог.