Бидний тухай

 

Манай байгууллага 2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн захиалгат тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан хэрэглэгчдийнхээ дунд өндөр талархлыг хүлээсээр ирлээ. Өнөөдөр манай компани нь Монгол улсын гэр ахуйн тавилгын зах зээл дээр дэлхийн чанарыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө нийт 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж, туршлагатай, мэргэшсэн баг хамт олонг бүрдүүлж хийж буй ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддэийн 100 хувийн баталгаа өгч ажиллаж байна.

 

 
Мөн бид сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн үйлдвэрийг 2019 онд барьж ашиглалтад оруулж, хэрэглэгчиддээ орчин үеийн дизайны чиг хандлагыг бүрдүүлж ая тухтай орчныг нь бий болгох зорилгоор тавилгынхаа өнгө үзэмж, эрүүл ахуйн байдал, дэвшилтэт технологид анхаарч дэлхийд тренд болж байгаа Евро стандартын тоноглол, эд анги, бараа материал, Австри, Герман,Солонгос хавтан, Испани чулуу, метал эдлэлийг ашиглаж үйлдвэрлэлээ эрхэлж байна.
Бид одоогийн байдлаар
                                                                                        
  • Гал тогоо, тек
  • Үүдний өрөөний шкаф
  • Хувцасны шүүгээ
  • Номын тавиур
  • Хувцасны өрөө
  • Стенк гэсэн тавилгуудыг хэрэглэгчийнхээ хүсэлд нийцүүлэн үйлдвэрлэж байна.

 

Бидний эрхэм зорилго                                                                                                                      

"Бид соёлтой хариуцлагатай хамт олон байж чанартай бүтээгдэхүүнээр сэтгэл ханамжийг түгээнэ."              

Алсын хараа                                                   

"Монгол хүний хэрэгцээнд зориулсан сүүлийн үеийн дэлхийн стандартын түүхий эд материал, тоноглолуудтай үндэсний хэмжээний нэр хүнд бүхий үнэ цэнэтэй компанийг бүтээн байгуулна"

Бидний уриа                                                                                                                           

 "Бид үнэ цэнийг бүтээнэ"