2022 ОНЫ ГАЛ ТОГООНЫ ЧИГ ХАНДЛАГА
2022 ОНЫ ГАЛ ТОГООНЫ ЧИГ ХАНДЛАГА
[Concealed kitchen]
Орчин үеийн зочны өрөө болон гал тогоо хамтдаа байрладаг орон сууцанд төгс нийцэх нэгэн шинэлэг чиг хандлага бол [Concealed kitchen] нуугдмал гал тогоо юм.
Жижиг орон зайд гал тогооны ажлын хэсгийг нуугдмал байдлаар байрлуулж өгснөөр өрөөг илүү цэлгэр, минимал харагдуулахад тусална. Энэхүү гал тогооны онцлог нь бүх хаалга нь бариулгүй байх бөгөөд түлхэгчтэй эсвэл мэдрэгчтэй хийгддэг, мөн хоол хийх хэсгийг хэрэглээгүй байхад хаадаг хаалгатай ба энэ нь гэрийн тавилга зочны өрөөний хана мэт уусаж харагддаг онцлогтой.
[High tech]
High tech гал тогоо нь ямар ч нарийн төвөгтэй зүйлс, классик хээ угалзгүй энгийн мөртлөө чамин, геометрийн тодорхой харьцаа, гэрэл гэрэлтүүлэгтэй байх бөгөөд гялалзсан хатуу, төгс гөлгөр материал болох шил, гантиг, металл зэргийг ашиглан цөөн зүйлээр хэт орчин үеийн загварыг бий болгодог. Уг загварт ажлын талбайг тусдаа тек дээр байрлахаар шийдэж өгсөн ба огт ширээний бүтээлэг, чимэглэл сувенир, бүтээлэг, хивс зэргийг ашиглахгүй.