Гэрийн тавилгын өнгийг сонгохуй

 

1. Цагаан

Цагаан өнгө нь тогтвортой, итгэлтэй сэтгэл төрүүлдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Мөн цэвэрхэн, эмх цэгцтэй болгож харагдуулах нь бий.
Орчин үед цулгуй цагаан хананаас татгалзах болсон ч тавилга, хэрэгсэлтэйгээ хослуулж чадвал тийм ч муу сонголт биш ажээ. Ялангуяа цагаан өнгийн модон шал, тавилга зэрэг нь ихэмсэг байдлыг илтгэнэ.

2. Хөх цэнхэр

Хөх ба цэнхэр өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг. Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг ба уг өнгө нь хоолны дуршлыг багасгана. Цэнхэр өнгө гэрлийг төлөөлдөг боловч харанхуйг ч өөртөө агуулах учир хамгийн онцгой, илэрхийлэхэд бэрх мэдрэмжийг төрүүлдэг. Хөх өнгө нь нэг талаараа тэнгэрийн хаяа, уулс, үүлс гэх мэт байгальд өргөн уудам зайг эзэлдэг бодгалиар илэрдэг учир бидэнд сүрдэм бахдам, хэмжээлшгүй хязгааргүй гойд санагддаг. Харин хүнд хөх өнгө хоосон, хүйтэн, бүрэнхий, тогтворгүй байдлыг санагдуулна.

Цэнхэр болон түүний төрлийн хүйтэн өнгөнүүд нь тайвшруулах, амгалан болгодог ба цусны амьсгал удааширч, цусны даралт бууруулдаг байна. Унтлагын өрөөндөө энэ өнгийг байрлуулбал таныг тайван амгалан болоход тусална

3. Улбар шар

Хоолны дуршлаа нэмэгдүүлэх, өөрийн буй орчноо урам зориг ооруулмаар  байна уу? Тэгвэл танд улбар шар болон шар өнгө хэрэг болно. Улбар шар өнгө: Дулаан, талархалтай, таатай болон эрч хүчтэй, ундрам, гал цогтой сэтгэгдэл төрүүлнэ. Хэт ихээр ашиглах нь төвөгтэй, зүдрэм санагдаж нүдэнд ачаалал өгнө. Тиймээс жижиг эд зүйлээ уг өнгөөр сонгож том овор ихтэй тавилгаа улбар шар өнгөтэй байлгахаас аль болох татгалзах нь зөв юм.

 

4. Ногоон

Физиологийн талаас хүний нүдэнд хамгийн эерүү зөөлөн тусдаг өнгө. Ногоон өнгийн эзэмшигч нь хүнд ногооныг ашиглахдаа анхаарвал зохино. Эс бөгөөс тархийг хэт ядраадаг. Амгалан тав тухтай байдлыг эргэн тойрондоо бий болгомоор байна уу? Ногоон эсвэл цэнхэр өнгийг ашиглаарай. Эдгээр хүйтэн өнгөнүүд нь тайвшруулдаг. Учир нь ногоон өнгийг харахад нүдний торлог бүрхэвчид шууд тусдаг бөгөөд энэ нь нүдний булчинд бага цочролыг өгдөг.

 

 

5. Нил ягаан

Бүтээлч байх хэрэгтэй байна уу? Тархиныхаа синапсуудын холбоосыг сайжруулах хэрэгтэй байна уу? Чернилэн ягаан өнгийг ашиглаарай. Нил ягаан бол цэнхэр болон улаан өнгөний нийлбэр. Мэдрэлийн эсүүдийн идэвхжилт ба нойрмог байдлыг тэнцвэржүүлснээр бүтээлч байдлыг дэмждэг. Нил ягаан өнгийн гэрэл нь орчин тойрондоо амгалан байдлыг бий болгодог бөгөөд хурцадмал байдлыг намжаадаг. Оффис болон гэрт энэ өнгө байж болно.Ухаалаг ашиглавал мартагдашгүй дурсамжийг бий болгох ч өчүүхэн хэтрүүлэл л үзмэн өнгийг уйтгартай, залхмаар болгож дөнгөнө.

 

6. Шар (Шаргал) өнгө

Хоолны дуршлаа нэмэгдүүлэх, өөрийн буй орчноо урам зориг ооруулмаар байвал тохиромжтой /аз жаргал, инээд, баяр хөөр, халуун дулаан, өөдрөг үзэл, өлсөх, эрч хүчийг бэлгэднэ/ Хүнд цэлмэг, саруулхан, дулаахан, хөгжилтэй, баяр хөгжөөнтэй, мууг ариусгасан мэт мэдрэмж төрүүлнэ. Нэхий хувцас, эсгий эдлэл гэх мэт хатуу, хөдөлгөөнгүй орон зайд шар өнгө бүхэл чанараараа илэрхийлэгдэх боломжгүй байдаг. Алт, гал, нарны тусгалыг тээх учир ихэмсэг, үзэсгэлэнтэй харагдуулдаг.

 

7. Бор

Бор өнгө нь байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай, олны дунд байх сонирхолтой, заримдаа хэтэрхий энгийн байдлыг бий болгодог.

8. Яагаан

Ягаан өнгө нь романтик байдал, намуухан дөлгөөн, хайр, тайван байдлыг өөртөө агуулдаг. Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

 

9. Улаан

Улаан өнгө нь ноёлох дарангуйлах эрмэлзэлтэй өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна хэрүүл тэмцэл эхлүүлэх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай.

10. Хар

Оньсого мэт хар өнгө
Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Уг өнгө орчныг өвөрмөц, нэгэн хэвийн байдлаас өөр болгож өгдөг.

 

10.